Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн ээж 50 нас хүрч буй хүүгийнхээ нярай үеийн зургийг нийтэд үзүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, Америкийн тэрбумтан Илон Маск өчигдөр буюу Даваа гарагт 50 нас хүрчээ.

Төрсөн өдрийг нь тохиолдуулан түүний ээж Мэйе Маск твиттер хуудсандаа мэндчилгээ нийтлэхдээ хүүгийнхээ нярай үеийн гэрэл зургийг хүмүүст үзүүлсэн байна.

“50 жилийн өмнөх гайхамшигт энэ өдрийг авчирсан чамдаа баярлалаа.  Чи надад асар их баяр хөөр бэлэглэсэн билээ. Маш их хайртай шүү” гэж тэр мэндчилгээндээ бичжээ.

Илон Маск 1971 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хотод мэндэлсэн юм.

Түүний ээж Мэйе Маск хоол зүйч мэргэжилтэй. Мөн залуудаа модель байсан гэдэг.

Тэрбээр 2017 онд 69 насандаа Time сэтгүүлийн CoverGirl болж, нүүрэнд нь хөргөө нийтлүүлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider