Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт 12-15 насны хүүхдүүдийг гурван цэгт Pfizer вакцинд хамруулна

Сүхбаатар дүүрэг
2021 оны 6 сарын 27
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр маргааш буюу зургаадугаар сарын 28-ны Даваа гарагаас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулна.

Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Pfizer үйлдвэрийн вакцин хийх юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх учиртай.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэд Pfizer вакцин хийх доорх гурван цэгт хүүхдийнхээ хамт очин, зөвшөөрлийн хуудас бөглөнө.

 

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.

 

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар