Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д банкны алдааны улмаас саятан болсон эр зургаан сар тансаглаад зургаан жилийн хорих ял сонсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Банкны программын алдааны улмаас нэг шөнийн дотор дансандаа 95.2 сая рубльтэй ($1.3 сая) болсон эр Баасан гарагт ОХУ-ын Тула хотын шүүхээс зургаан жилийн хорих ял сонсжээ.

Гэвч яллагдагч Роман Юрков өөрийгөө ямар ч буруугүй, бүх хариуцлагыг алдаа гаргасан банк хүлээнэ гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Шүүх түүнийг “программын алдааг ашиглан луйвар хийсэн” гэж буруутгажээ. 2020 оны зургаадугаар сарын 1-ний өглөө сэрээд Юрков саятан болсноо мэдсэн байна.

Эхлээд тэр өөрийгөө спорт бооцооноос мөнгө хожсон гэж бодоод банк руу утастаж лавлажээ. Гэвч банк түүнд бүх зүйл хэвийн, дансанд нь ямар нэг асуудал байхгүйг хэлсэн гэнэ.

Үүний дараа тэр арванхоёрдугаар сард баривчлагдах хүртлээ нийт 220 гүйлгээ хийжээ.

Юрков хэдхэн сарын дотор дөрвөн байр, шинэ iPhone, BMW, Mercedes автомашин худалдаж авах зэргээр тансагласан байна.

Баривчлагдах үедээ тэр дансандаа 39 сая рубльтэй ($540,000) үлдээд байжээ.

Банк Юрковын дансыг арваннэгдүгээр сард хааж, арванхоёрдугаар сард уг асуудлаар уулзахаар очиход нь баривчилсан юм байна.

Юрков шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today