Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 1,227, орон нутагт 1,134, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол илэрч, 12 хүн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,748 шинжилгээ хийх явцад 2,362 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж байна. 2,362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар авлаа.

Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1,227 нь Улаанбаатар хотод
  • 1,134 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1,172 хүн эдгэрлээ. Нийт эдгэрэлтийн тоо 68,751.

Иргэдийн биеийн байдал:

 

Өвчлөл насны бүлгээр:

Хүүхдүүдийн хувьд гэртээ байж байгаад халдварт өртөж байна. Халдварт хамгийн их өртөж буй 25-44 насныхан гэртээ халдвар авч ирж, хүүхэд, настангуудад халдаах тохиолдол их байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг зөвлөе. Хүүхдүүдийн цөөн тохиолдол нь гадаа тоглож байгаад халдварт өртжээ.

 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 34-93 насны 12 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Нийт нас баралт 505-д хүрлээ.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: