Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 169 иргэн ирэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр орой 19:13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг Кемпински, Новотел, Намуун, Сүнжингранд зочид буудлуудад тусгаарлав.

Мөн тусгай зөвшөөрөлтэй 2, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа 2 хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.