2022/01/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.65₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
23:00
S31
-24°
00:00
S31
-24°
01:00
S32
-23°
02:00
S32
-21°
03:00
S32
-18°
04:00
S32
-15°
05:00
S32
-13°
06:00
S32
-11°
07:00
S32
-10°
08:00
S32
-11°
09:00
S32
-12°
10:00
S31
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр 11:40 цагт тангараг өргөнө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд зааснаар шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээн “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индрээс үг хэлэх юм.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын 67.76 хувь нь У.Хүрэлсүхэд саналаа өгсөн. Ингэснээр тэрбээр зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллах болж байгаа юм.

x