Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 1,421 жирэмсэн эх коронавируст халдварын эсрэг вакцины I тунг хийлгээд байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг вакциныг явуулын найм,  суурин 21 цэгт хийнэ. Дархлаажуулалтад 40 багийн 252 эмч, ажилчид ажиллан 3,488 иргэнийг хамруулахаар тооцоолжээ.

Өчигдөр Улаанбаатар хотод I тунд 2,035, II тунд 2,140, нийт 4,175 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.7 хувь буюу 979,464 нь I тунд, 90.7 хувь буюу 865,220 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийслэлд амьдарч буй жирэмсэн эхчүүдийн 11.9 хувь буюу 1,421, 16-17 насны хүүхдийн 27.4 хувь буюу 9,298 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8