Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэснээр сарын тэмдэг алдагдах уу?

ikon.mn
2021 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт улс даяр явагдаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор SOFY брэнд охид бүсгүйчүүддээ мэдээлэл өгөхөөр АСЭ эмнэлгийн эмэгтэйчүүдийн шээс задгайрал, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх, гоо заслын эмч, АУ-ны Докторант Э.Сугармаатай ярилцлаа.

-Вакцин хийлгэснээр сарын тэмдэг алдагдах уу?

Дархлаажуулалттай холбоотойгоор вакцины эхний болон давтан тунгийн дараа сарын тэмдэг ирэх хугацаанаас хойшлох, ирэх хэмжээ ихсэх, хоног уртсах, сарын тэмдгийн хооронд цусархаг зүйл бага зэрэг гарах гэх мэт түгээмэл шинж тэмдгээр эмнэлэгт олон хүн хандаж байна. Мөн цэвэршсэн буюу сарын тэмдэг зогсоод нэг жил ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн эмэгтэйчүүдэд бага зэрэг цусархаг туяатай шингэн гарах тохиолдлууд байна.

-Сарын тэмдэг яагаад өөрчлөгдөж байна вэ?

Умайн дотор салст хууларч цус болж гарахыг сарын тэмдэг гэдэг. Умайн дотор салст нь хүний биеийн дархлалын үйл ажиллагаанд оролцдог. Тиймээс вакцины дараах биед өрнөж буй дархлааны хариу урвалын үр дүнд доош цус гарах, сарын тэмдэг алдагдах гэх мэт шинжүүд хэсэг хугацаанд илэрч болно.

-Ямар тохиолдолд заавал эмчид үзүүлэх ёстой вэ?

Сарын тэмдэг долоо ба түүнээс дээш хоногоор ирэх, 20 хоног дотор дахин ирэх, 40 хоноод ирэхгүй байх, хэвлийн доогуур хүчтэй базлах, бэлгийн харилцааны үед өвдөлт ихтэй байх, дотор муухайрах, нүд харанхуйлах, гарын хүйтэн хөлс гарах гэх мэт шинж тэмдэг илэрвэл заавал үзүүлэх хэрэгтэй.

 

-Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь ямар хүмүүст илүү эрсдэлтэй вэ?

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэвлийн базлалт өгч, үтрээнээс цус гарвал яаралтай жирэмсний хяналтын эмчдээ хандах хэрэгтэй. Мөн цус багадалттай, умайн хоргүй хавдар буюу миоматай хүмүүст их эрсдэлтэй. Тиймээс сарын тэмдэг олон хоног ирвэл эмчид хандахыг зөвлөж байна. Харин умайн хөндийн ерөндөгтэй үед цус ихээр гарах, хэвлийгээр базалснаас шалтгаалан ерөндөг доошлох магадлалтай учир ерөндгөө шалгуулах хэрэгтэй. Умайн хүзүүний эмгэгтэй болон цэвэршсэн эмэгтэйчүүд гурав ба түүнээс дээш хоногоор цус гарвал эмэгтэйчүүдийн эмчид заавал үзүүлж зөвлөгөө аваарай. 

-Вакцины дараах сарын тэмдгийн өөрчлөлтийн талаар олон улсад хийгдсэн судалгаанууд байдаг уу?

Одоогоор дэлхий дахинд вакцинжуулалттай холбоотой судалгаанууд эрүүл мэндийн чиглэл тус бүрд хийгдэж  байгаа боловч судлах хугацаа богино, судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо цөөн байна. Олон улсын судалгааны үр дүнгүүдээс нэгтгээд дүгнэвэл: 

  • Вакцины дараах сарын тэмдгийн алдагдал богино хугацаанд илрэх боломжтой ба дунджаар 3 сарын дараа тогтворжиж байна.
  • Өндгөн эс гадагшлах өдөр вакцин хийлгэсэн бол эмэгтэйчүүдийн архаг үрэвсэл дахих, сарын тэмдэг өвдөлттэй ирэх шинжүүд илэрч байна.
  • Оксфордын их сургуулийн мэдээлснээр жирэмсэн эмэгтэйд Pfizer  вакцин хийж болох ба вакцинтай холбоотойгоор зулбалт үүсэх эрсдэл бага хэмжээгээр байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.