Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"8,338 өрхийг эрчим хүчинд холбоход шаардагдах 23 тэрбумыг 2022 оны улсын төсөвт суулгахыг байнгын хорооны гишүүд дэмжсэн"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийг танилцууллаа.

Тэрбээр "Гэр хорооллын айл өрхүүдийг найдвартай эрчим хүчээр хангах ажлын хүрээнд 8,338 айл өрхийг эрчим хүчинд холбоход шаардагдах 23 тэрбум төгрөгийг 2022 оны улсын төсөвт суулгаж хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгож, хэрэгжүүлэх гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

УИХ-ын гишүүн Д.Батлут цар тахлын улмаас нас барсан иргэдийн мэдээллийг гаргаж, тэдгээрийн гэр бүлд төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлүүлж, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх, 2022 оныг Монгол хүний эрүүл идэвхтэй амьдрах, аж төрөх ёсыг төлөвшүүлэх жил болгох, энэ хүрээнд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн бүрэлдэхүүнээр бүрэн дунд боловсролын хичээлийн агуулга, сурах бичиг шаардлага хангаж байгаа эсэхт дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/191166414402268/videos/544608183576307