Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин: Төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж явах ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталлаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өмнөх тогтолцооны үзэл суртлаар хийсэн кино, ном зохиолыг хэвээр нь үргэлжлүүлсээр байна. Үүнийг зохицуулсан заалт хуульд бий юу?

Соёлын биет, биет бус өвийг тээж байгаа хүмүүст хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулсан заалт байна уу. Гуравдугаарт, буддын шашинтай улс үндэсний хувьд бурхан шүтээнийг соёлын үнэт зүйл гэж үзэн, шүтээн талаас нь анхаарахгүй явж ирсэн. Үүнтэй холбоотой тодорхой өөрчлөлт хийсэн зүйл байна уу гэдгийг асууя.

Ажлын хэсэг: Соёлын үнэт зүйлийг цаг хугацааны байдлаар хязгаарлалт тогтоож, хэрэглэнэ хэрэглэхгүй гэдэг байдлаар хуульд тусгаагүй. Соёлын үнэт зүйлийг бүтээх туурвих, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд оролцогч талууд ямар нэгэн хязгаарлалтгүй оролцох үзэл санааны хүрээнд хууль бичигдсэн.

Хоёрдугаарт, соёлын өвийг тээгчтэй холбоотой заалт хуульд орсон. Өнөөдрийн хувьл Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар энэ асуудал зохицуулагдаж байгаа. Цаашид соёлын биет бус өвийг хамгаалах тухай бие даасан хууль гаргаж, соёлыг өвийг тээгч хүмүүсийг хамгаална гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар 10,800 гаруй соёлыг биет бус өвийг өвлөн тээгчид бий.

Гуравдугаарт, сүм хийдэд хадгалагдаж байгаа бурхан тахилыг бүртгэлжүүлэх ажилд илүүтэй анхаарсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол бөхчүүд бол соёлын биет бус өв тээгчид. Монгол наадам тэр чигээрээ соёлын биет бус өв. Бид наадмаа сайхан зохион байгуулах ёстой. Гэхдээ энэ асуудал дээр шүүмжлэл гараад байна. Энэ дээр Соёлын сайд хариулт өгнө үү.

Соёлын сайд Ч.Номин: Баяр наадам бол Монголын төрт ёсны нэг өв. Хүн болгоны хадгалж, өвөлж авч явж, үр хүүхэддээ таниулан түгээж байх ёстой соёлууд энд шингэсэн байдаг. Нүүдэлчдийн соёл иргэншлийн гол агуулга нь эрийн гурван наадамд агуулагдаж байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг, ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой юм.