2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°

"Баярлалаа" Х.Баттулга, баяртай

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. 

Гэвч тэрбээр төрийн тэргүүний суудлаасаа буухынхаа өмнө нийгмийн амьдралд том хар толбо үлдээгээд явах гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын эхнээс Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медалийг олноор хүртээсний зэрэгцээ Улаанбаатар хотод "Эхийн алдар" одонг өөрийн биеэр гардуулсан юм. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид гардуулахаас Улаанбаатар хотод 4,224 ээж байв. Эдгээр ээжийн одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Төрийн ордонд өөрөө гардуулсан юм. 

Хүснэгт. Тавдугаар сараас хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын шагнал гардуулсан байдал(Энэ нь зөвхөн нээлттэй мэдээлэгдсэн тоо бөгөөд Ерөнхийлөгчийн ТГ-аас шагналын тоог өгөх боломжгүй гэсэн юм)

Шагналын нэр

Хүний тоо

Он сар

Цэргийн дээд цол

12

Тавдугаар сарын 3-н

Зарим иргэн, анги, байгууллага болон энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

 

 

 

13 хүн, 7 байгууллага

Тавдугаар сарын 9-н

Гавьяат эмч, сувилагч

21 эмч, 5 сувилагч

буюу нийт 26 хүн

 

Тавдугаар сарын 14-н

 “Академич” хэргэм

 

5

Тавдугаар сарын 17-н

Дипломат цол

 

16

Тавдугаар сарын 21-н

Хөдөлмөрийн гавьяаны улаан туг

 

 

МИАТ

Тавдугаар сарын 23-н

"Хөдөлмөрийн хүндэт медаль"

1

 

 

 

 

Тавдугаар сарын 26-н

Хөдөлмөрийн баатар

4

Гавьяат

26

Ардын цол

2

Алтангадас одон

3

“Чингис хаан” одон

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

 

 

Тавдугаар сарын 29-н

Тод манлай уяач

5

 

 

 

Зургадугаар сарын 4-н

Манлай уяач

22

Алдарт уяач

26

Хөдөлмөрийн Баатар

2

 

 

Зургадугаар сарын 6-н

Гавьяат

30

Сүхбаатарын Одон

3

 

Алтангадас одон

2

Зургадугаар сарын 6-н

1

Зургадугаар сарын 8-н

Ардын багш

2

 

Зургадугаар сарын 11-н

Гавьяат багш

18

Гавьяат зүтгэлтэн

2

Сүхбаатарын одон

 

Үндэсний урлагийн их театр

Зургадугаар сарын 11-н

Нийт

221 хүн, 10 байгууллага

 

Эндээс үзвэл Улаанбаатар хотод 4,500 гаруй ба түүнээс дээш хүн Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн байна. Ийнхүү шагнал авсан иргэд талбай дээр өөрсдөө болон хүүхдүүддээ амны хаалт зүүлгээгүй олноор цугласан нь нууц биш. Зарим нь шагналаа тэмдэглэж мөн л олноороо цугласныг олон нийтийн сүлжээнээс харж болно. Харин үр дүнд нь Улаанбаатар хот дахь халдварын тоо огцом нэмэгдэв. 

График. Халдварын үзүүлэлт ба нас баралт

Мөн тавдугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол болж, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөллийн хамт оролцсон. 

Энэ үйл явдлаас хоёр хоногийн дараа Баянхонгор аймагт COVID-19-ийн халдвар илрэв. 

Уг нь Баянхонгор аймагт тавдугаар сарын 1-нээс хойш 32 хоногийн турш шинээр хүн өвчлөөгүй, "Ногоон бүс" болоод байсан бол зургаадугаар сарын 2-нд нэг, 3-нд найман хүн COVID-19-халдвар авсан нь ийнхүү батлагдсан юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт батлагдсан тохиолдол 1,649 болоод байна.

График. Баянхонгор аймгийн халдварын нөхцөл байдал

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол тавдугаар сарын 1-ний байдлаар COVID-19-ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 39,470, нас баралт 117 байв. Харин өнөөдөр 100,000 давж, нас барсан хүний тоо 500 боллоо. Ийнхүү халдварын батлагдсан тохиолдол сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд 2.5 ДАХИН нэмэгдэж, 400 орчим хүн амь насаа алдсанд Ерөнхийлөгч Х.Баттулгын шагналын хур, түүний орыг залгах дараагийн хүний сурталчилгааны кампанит ажил том хувь нэмэр оруулав.

Танд "баярлалаа". Баяртай.

x