2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ikon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өглөө.

 
 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өргөмжлөлийг гардуулан өгөхдөө, хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, ирж яваа цагийн Майдар бурхны босоо дүрийг босгох “Их Майдар” төсөл, Улаанбаатар хотоос 53 км зайд байрлах Чингис хааны морьт хөшөө болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд уран бүтээлчийнхээ хувиар оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй цолыг мэргэжлийнх нь хувьд олгож байгаад талархал илэрхийлэв.

Өдгөө 263 жилийн түүхтэй ОХУ-ын Дүрслэх урлагийн академи нь дэлхийн ууган академиудын нэг бөгөөд тус академийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Лениний одонт З.К.Церетели ажиллаж байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x