Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банк Монголын банкны салбарт анх удаа харилцагчаа урамшуулах урамшууллын оноот системийг хэрэглээнд нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий нийтийн өмнө томоохон сорилт болсон "Ковид-19" нь эдийн засгийн хувьд томоохон хямралыг үүсгээд байгаа. Ийм хүнд цаг үед иргэд олон нийт хямралыг хохирол багатайгаар даван туулахыг хичээсээр өдийг хүрлээ. Харин энэхүү бэрхшээлийг банкны салбараас хамгийн түрүүнд мэдэрч, харилцагчдын хүсэлд нийцсэн олон үйлчилгээг “Богд банк”  нэвтрүүлсэний нэг нь B-point урамшууллын хөтөлбөр юм.

Энгийнээр тайлбарлавал харилцагч бид Богд банкнаас авсан төрөл бүрийн үйлчилгээ болон өдөр тутмын картаар хийж буй гүйлгээ тутамдаа дүйцүүлэн В-point оноо цуглуулна. Тухайлбал, та банкны шинэ харилцагч болсон бол 1,000 B-point авах бол карт захиалсан тохиолдолд урамшуулалд нь 100 B-point оноог өөрийн дансаараа дамжуулан тэр дор нь хүлээн авах юм.

Оноо цуглуулах боломж үүгээр хязгаарлагдахгүй. Тодруулбал нэг тэрбум хүртэлх хуримтлалаа есөн сар болон түүнээс дээш хугацаагаар хадгалуулсан тохиолдолд мөнгөн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх B-point оноог урамшуулал болгон бэлгэнд авна. Жишээ нь та 1 сая төгрөгийн хадгаламж нээлгэсэн бол 1,000 B-point урамшуулалд авахаар байна. Ер нь хадгаламждаа нэмсэн орлого бүрт тодорхой хэмжээний  B-Point  оноо олгогдож байгаа юм байна лээ.

Үүгээр ч зогсохгүй дэлгүүр хоршоо, бараа үйлчилгээ худалдан авахдаа Богд банкны картаа хэрэглэсэн бол мөнгөн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх B-point цуглуулах боломжтой. Зүгээр л т картаараа төлбөрөө төлөхөд нэмэлт урамшуулал аваад байна гэсэн үг. Ийнхүү харилцагч бид банкны үйлчилгээ авах бүртээ урамшуулал авдаг болж, монголын банкны салбарын цоо шинэ үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.

Цуглуулсан B-point-оо хэрхэн зарцуулах вэ?

Энэ бол миний танд хүргэхийг хүссэн хамгийн чухал хэсэг.

Худалдаа үйлчилгээний салбараас цуглуулдаг урамшууллын оноог бид тухайн байгууллагын бүтээгдэхүүнийг худалдан авахдаа л зарцуулдаг бол B-point маш олон хэлбэрээр ашиглагдах боломжтой. Өөрөөр хэлбэл цуглуулсан оноогоороо Богд банкнаас гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээг авах сайхан боломж бүрдэж байна. Үүнээс гадна хамгийн сайхан мэдээ бол бид цуглуулсан оноогоо хайртай дотны хүмүүстээ бэлэглэж, шаардлагатай тохиолдолд найз нөхдөдөө зээлдүүлж, тэр ч бүү хэл оноогоороо зээлээ төлөх боломжтой болжээ.

Мөн удахгүй цуглуулсан оноогоо хадгаламж руугаа орлого болгон хийх боломжтойгоос гадна хэн нэгэнд халуун сэтгэл түгээж хандивт зарцуулах боломжууд нэмэгдэх юм билээ.

Банкнаас үйлчилгээ авсаныхаа төлөө шимтгэл төлдөг байсан үе ард хоцорч, үйлчилгээ авсаныхаа төлөө урамшуулал авч, зээлийн хүүгээ төлдөг үе ирлээ.

Монгол улсын хэмжээнд арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулдаг ба отгон гэж хэлж болох Богд банк  маань харилцагч, хэрэглэгчиддээ өгөөжтэй, олон улсын жишиг үйлчилгээг хамгийн түрүүнд нэвтрүүлсээр байна. Монголын банкны салбарт шинэчлэл хийхээр хичээж яваа Богд банкны хамт олонд Харилцагч бидний итгэл хэрэгтэй. Харилцагчдын итгэлийг Богд Банк түүчээлэн энэ салбарт шинэчлэл түгээж, хөгжилд хөтлөнө хэмээн итгэж байна.

Одоо би Богд банкны үнэнч харилцагч

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.