Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Коронавирусийн халдвар авсан 0-18 насны 2,014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

КОВИД-19 өвчний нөхцөл байдал, өвчлөлд өртөх эрсдэлтэй бүлэг, эмнэлгийн ор дэлгэлтийн талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/4003396693101761

Тэрбээр "100 хүн тутмын 56 хүн КОВИД-19-өөр өвдөх эрсдэлтэй тул вакцин хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих хэрэгтэй. Коронавируст халдвар авсан 0-18 насны 20,015 хүүхэд байгаа ба 2,014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дархлаажсан иргэдийн тоо их байх тусам л халдвар гаралтын тоо буурна.

Мөн өнөөдрийн байдлаар 1,664 жирэмсэн эмэгтэй халдвар авсан нь батлагдсан. Үүнээс 667 нь хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүд бусад өвчтнүүдийг бодвол богино хугацаанд хүндэрч байгаа" гэв.