Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол, түүнийг шийдвэрлэх арга замыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан тусгасан"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

УИХ -ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/6jQVSIS6tJ/

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой ямар заалт энэ хууль орсон бэ. Мөн бичиг баримт, диплом барьцаалж ажилтандаа хүндэтгэлгүй ханддаг явдаг бий. Үүнийг ямар байдлаар зохицуулсан бэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусад нь бүлэг болгож оруулсан. Жишээ нь, ажлын байран дээрх аливаа хэлбэрийн дарамт, ялгаварлан гадуурхалт хориглох, урьдчилан сэргийлэх, гомдол гаргах болон шийдвэрлэх процессыг хүртэл нарийвчлан тусгасан. Өмнө нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүн гомдол гаргахаасаа ичээд, цаашид ажиллах хүртэл боломжгүй болдог байсан бол энэ хуулиар чухам юуг ажлын байрны бэлгийн дарамт гэх вэ, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг зааж өгсөн. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийн хамгийн том онцлог нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зохицуулалт юм.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.