Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гуам арлын захиргаа вакцин тариулах аялал жуулчлалын хөтөлбөр зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Номхон далай дахь АНУ-ын газар нутаг Гуам арлын захиргаа хөрш орнуудын иргэдэд зориулсан вакцины аялал жуулчлалын хөтөлбөрийг эхлүүлжээ.

Уг хөтөлбөрт хамрагдсан эхний бүлэг жуулчид өчигдөр Тайвань арлаас тус аралд тусгай үүргийн нислэгээр ирж, газардсан байна.

Коронавирусийн эсрэг вакцины олдоц, хүрэлцээ Тайваниас гадна Япон, Өмнөд Солонгос зэрэг Гуамын хөрш улсуудад муу байгаа. Харин АНУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Гуам аралд хангалттай вакцины нөөц байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан жуулчид долоо хоног тусгаарлагдах зочид буудлынхаа төлбөрийг төлөх үүрэгтэй гэнэ. Гуамд ирсэн хоёр дахь өдрөө вакцины эхний тунгаа тариулах юм байна. Ямар төрлийн вакцин сонгосноосоо хамаараад тухайн жуулчин гурван хоногоос эхлээд сар гаруй хугацаанд Гуамд саатах боломжтой гэнэ.

Тухайлбал нэг тунтай Johnson & Johnson вакцин сонговол цөөн хоноод буцаж болох бол Pfizer, Moderna зэрэг хос тунтай вакцин сонгосон тохиолдолд илүү удаан саатах боломжтой.

Тусгаарлах байрнаас гарахдаа өгсөн шинжилгээний хариу сөрөг байвал ердийн жуулчин шиг Гуам аралд аялж, амрах боломжтой ажээ.

 

Эх сурвалж: Japan Today