Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 90 хувь нь коронавирусийн Дельта хувилбараар өвчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотод шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 90 хувь нь Энэтхэг улсаас гаралтай коронавирусийн Дельта хувилбараар өвчилснийг тус хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдээлжээ.

Өчигдөр Москва болон Санкт Петербург хотуудад Covid-19 өвчнөөр тус бүр 93, 88 хүн нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. ОХУ даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 548 хүн нас барсан нь хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хойших хамгийн олон тохиолдол болжээ.

13 сая оршин суугчтай Москва хотын эрүүл мэндийн систем багтаамждаа тулахад ойртсон тул хөл хорионы арга хэмжээг чангатгах төлөвлөгөөтэй байгаагаа Собянин мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр халдварлах чадвар өндөртэй Дельта хувилбарын вирус анх дөрөвдүгээр сард Москва хотод илэрсэн ба тавдугаар сарын турш тархсаар өнөөдөр оргилдоо хүрээд байгаа гэнэ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д халдварын 17,594 тохиолдол шинээр нэмэгдсэний 6,534 нь Москва хотод бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Reuters, ТАСС