Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын сайн түнш - Тайвань

ikon.mn
2021 оны 6 сарын 23
Сурталчилгаа

Сүүлийн үеийн мэдээгээр Тайваньд COVID-19-н дэгдэлт улам эрчимжиж байна хэмээн мэдээллэж байна. COVID-19-н халдварын батлагдсан тохиолдлын тоо ихсэх нь аль ч улс орны эрүүл мэндийн системийн маш том сорилт болоод байна. Тэр ч байтугай шилдэг техник технологи бүхий тоног төхөөрөмжтэй Тайвань ч мөн ялгаагүй энэ сорилттой нүүр тулгарч байна.

 

Мөнгөн гүүр эмнэлэг өмнө нь Тайваниас соронзон резонансын дүрслэл (MRI), компьютер томографи, рентген оношилгоо зэрэг олон төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмж худалдан авсан нь манай эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг эрс сайжруулахад нөлөөлсөн. Мөнгөн гүүр эмнэлгийн үүсэж хөгжсөн түүх нь Тайваньтай нягт холбоотой бөгөөд энэ хүнд хэцүү цаг үед 2 талын цар тахлын нөхцөл байдал, сайн түншийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд илүү их анхаарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг билээ.

Нарийн мэргэжлийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авах, ашиглах, засвар үйлчилгээний технологийг нутагшуулах нь анагаах ухааны хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Сүүлийн 10 жилийн хугацаанд Тайваний улсын болон хувийн эмнэлгүүд Монгол Улсын 900 гаруй эмч, сувилагч ажилтнуудыг мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулж туслалцаа үзүүлсэн.

Тайваний манай улсад үзүүлж буй эерэг нөлөөлөл нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, мэдлэг, тоног төхөөрөмжийг сайжруулаад зогсохгүй, мэргэжлийн үзэл баримтлал, эмнэлгийн менежмент, нийгмийн эрүүл мэндийн бодлого гэх мэт олон салбарт эерэг нөлөө үзүүлсээр байгаа юм. Үүнээс гадна Тайвань ба манай улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, бусад алслагдмал орон нутгийн оршин суугчид зэрэг нийгмийн бүлгүүдэд ч мөн адил хүрч ажилладаг.

 

/Мөнгөн гүүр эмнэлэг нь Тайваниас соронзон резонансын дүрслэл (MRI), компьютер томографи, рентген оношилгооны зэрэг олон төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмж худалдан авсан бөгөөд дээрх зурагт компьютер томограпийн аппаратыг үзүүлэв./

 

/Мөнгөр гүүр эмнэлгийн эмч өвчтөнд өвчнийх нь байдлын талаар тайлбарлаж байна./

Одоогийн байдлаар Монгол Улс вакцинжуулалтын түвшингээрээ өндөрт тооцогдож байна. Харин 20 гаруй сая хүн амтай Тайвань нь дотоодын вакциныхаа хөгжүүлэлтийн явцыг түргэсгэхийн зэрэгцээ илүү олон вакцин импортолж ард иргэдээ вакцинжуулалтанд хамруулж байна. Иймд Тайваньчууд  дотоодын эрүүл мэндийн тогтолцооны нөөц, ард түмний эв нэгдэл, хувийн сахилга батад тулгуурлах зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд Тайвань энэ удаагийн (мутацлагдсан вирус) цар тахлыг урьдын адил үр дүнтэй даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

/Цар тахалтай тэмцэх ажлыг дэмжих зорилгоор Мөнгөн гүүр эмнэлэг нь PCR-ын шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг./

 

/Мөнгөн гүүр эмнэлгийн ажилтан PCR-ын шинжилгээ хийж буй байдал./

COVID-19 цар тахал намжаагүй байгаа энэ үед, ялангуяа халдвараас урьдчилан сэргийлэхэд сайн үлгэр дууриалал болсон Тайвань энэхүү хүнд цаг үеийг туулж байгаа нь халдварт өвчин гэдэг зүйл нүх сүв үлдээхгүй, хэнийг ч ялгадаггүй гэдгийг батлан харуулахын зэрэгцээ дэлхий нийт гар нийлэн хамтарч ажиллах ёстойг сануулж байна.


Мөнгөн гүүр эмнэлгийн танилцуулга

Мөнгөн гүүр эмнэлэг нь одоогоор 100 гаруй ор, 100 гаруй мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн туршлагатай эмч, сувилагч, мэргэжилтнүүдтэй. Тус эмнэлэг жил бүр дунджаар 20.000 хүнд амбулаторийн үзлэг болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг хүргэхээс гадна сүүлийн жилүүдэд тасралтгүй хийгдэж ирсэн хэт авиан, соронзон резонансын ангиографи (MRA) зэрэг оношилгоог хийж байна. Түүчлэн сүүлийн жилүүдээс хүн ам шигүү суурьшсан Улаанбаатар хотын баруун бүсэд эмэгтэйчүүд, ортопед, гастроэнтерологи, зүрх судас, нөхөн сэргээх болон ерөнхий мэс засал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ оношлогооны үйлчилгээг үзүүлдэг. Мөн 2015 оны 7-р сараас эхлэн Гэмтлийн Яаралтай Түргэн Тусламжийг 24 цагаар үзүүлж эхэлсэн. COVID-19 цар тахлын эсрэг Мөнгөн гүүр эмнэлэг нь PCR-ын шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг.

 

/Мөнгөн гүүр эмнэлэг нь эмэгтэйчүүд, ортопед, гастроэнтерологи, зүрх судасны, нөхөн сэргээх, ерөнхий мэс заслын зэрэг төрөл бүрийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ оношлогооны үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна 2015 оны 7-р сараас эхлэн 24 цагийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон./

 

/Мөнгөн гүүр эмнэлэг нь одоогоор 100 гаруй ор, 100 гаруй мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн туршлагатай эмч, сувилагч, мэргэжилтнүүдтэй./

 

/Мөнгөн гүүр эмнэлгийн бүртгэлийн болон хүлээлгийн их танхим./

 

/Мөнгөн гүүр эмнэлэг нь жилд дунджаар 20,000 орчим хүнд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ үзүүлдэг./

 

“Мөнгөн гүүр эмнэлгийн захирал Ц.Хүрэл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.