2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
22:00
S29
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°

NASA тойрог замд байгаа сансрын нисгэгчдийн хувцсыг цэвэрлэдэг болно

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг

Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа сансрын нисгэгчдийн бохирдсон хувцсыг цэвэрлэх боломж байдаггүй.

Хангалттай өмссөнийхөө дараа цуглуулж байгаад дэлхийд газардах үеэрээ агаар мандалд шатааж устгадаг байна.

Жил бүр их хэмжээний хувцсыг ингэж устгадаг ажээ. Тэгвэл NASA энэ байдлыг засаж, сансрын нисгэгчдийн хувцсыг цэвэрлээд дахин өмсөх шийдлийг туршихаар болсон байна.

Ингэхдээ Procter & Gamble Co компанийн бүтээсэн цэвэрлэгч бодисыг ашиглахаар болжээ. Тус компани Tide брэндийн хоёр төрлийн туршилтын бодисоо энэ оны сүүлээр дэлхийн тойрог замд илгээж, туршихаар болсноо өчигдөр зарласан байна.

Амжилттай болбол цаашлаад сар болон бусад гараг эрхэс рүү хийх аялалд ашиглах ажээ.

Сансрын нисгэгчид жингүйдлийн нөхцөлд яс, булчингаа хэвийн байлгахын тулд өдөр бүр хоёр цаг дасгал хийдэг байна.

Энэ үеэр хөлөрснөөс бэлтгэлийн хувцас нь бохирдож, үнэр орж, удалгүй дахин өмсөх аргагүй болдог ажээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x