Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзаяа: Старт-Ап бизнесийг ямар ч мөнгөгүй эхлүүлэх боломж бий

ikon.mn
2021 оны 6 сарын 23
Сурталчилгаа
 

Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын хөгжлийн эхэн үе 2012 онд энэ салбарт хөл тавьж, 10 жилийн арвин туршлага хуримтлуулаад буй RE/MAX INFINITY оффисын үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батзаяатай ярилцлаа. Тэрбээр өөрийн сурч, мэдсэн ур чадвараа бусдад хуваалцаж мэргэжлийн, үнэ цэнтэй, ёсзүйтэй үл хөдлөхийн зуучлагч бэлтгэх зорилгоор “On boarding” программыг санаачилжээ. Энэхүү программын талаар болон RE/MAX INFINITY оффисын залуусын энэ сарын 24-нд зохион байгуулах гэж буй Money VS Career эвентийн тухай түүнтэй ярилцлаа.


-Арван жил гэдэг богино хугацаа биш. Үл хөдлөхийн зуучлагчаар ажилласан өнгөрсөн арван жилийг товчилбол?

-Би 2012 оноос үл хөдлөхийн салбарт ажиллаж эхэлсэн. Анх ажилд ороход надад заах мэргэжилтэн бүү хэл салбар нь өөрөө шинэ байлаа. Дотоодын цөөн хэдэн компани унаад, босоод л явж байсан цаг хугацаа. Миний хувьд ч гэсэн зааж чиглүүлэх хүнгүй, хаа хүрэхээ мэдэхгүй цаг үе байсан. Ямартай ч хүний байрыг өмнөөс нь борлуулж өгнө. Ингэхийн тулд зар сурталчилгаа явуулна гэсэн үндсэн санаатай ажилладаг байв. Ингээд 1-2 жил ажиллаад олон улсад хэрхэн хөгжиж байгааг судалж, өөрийгөө цэнэглэж байлаа. Олон улсад маш хөгжсөн, 100 жилийн туршлагатай салбар. Гэтэл Монголд дөнгөж хөгжиж байгаа: Би анх ажил гэж боддоггүй, хүнд л тусалж байна гэж боддог байлаа. Сүүлдээ ажил маань сонирхолтой болж эхэлсэн, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхийг ч хүссэн. Хөгжихийн тулд Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын топ компанид ажиллах ёстой юм байна гэж бодлоо. Тухайн үед Master Properties, Mongolia Properties гээд хоёр л компани дотоодын зах зээлд амжилттай ажиллаж байлаа. Би хоёуланд нь CV-гээ явуулаад Master Properties компанид ажилд орсон. Ингээд 2014-2017 оны хугацаанд энэ компанид ажиллаад, ахисан түвшний мэдлэг, мэдрэмж олж авсан. Тухайн үед шинэ орон сууцны борлуулалт дээр ажилладаг байлаа. Хамгийн их туршлагыг тэнд л цуглуулсан. Ингээд ханасангүй, дахиад хэрхэн ахисан түвшинд өөрийгөө хөгжүүлэх вэ гээд олон улсын компаниудыг судалж байтал RE/MAX Монголд орж ирж таарсан. Орж ирэхээс нь өмнө судлаад мэдчихсэн байсан учраас их олзуурхаж байлаа. Манай оффисын Мөнхтүвшин захирал надад хоёр жилийн турш санал тавьсан. Би RE/MAX-т орох нь тодорхой байсан. Гэхдээ өмнөх ажиллаж байсан төслөө дуусгахад хугацаа хэрэгтэй байсан. RE/MAX-т ороод дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Энд орж ирээд би дуртай ажлаа бизнес болгон хийж эхэлсэн.

 

-Дотоодын зуучлалын компани, олон улсын франчайз бизнесийн ялгаа юу вэ?

-Өмнө нь би цалин аваад үндсэн борлуулалтын төлөвлөгөө авч ажилладаг байлаа. RE/MAX-ийн систем бол бэлэн нөү хауг ашиглаад чи бизнес эрхэл, чиний хийх бизнес чинь үл хөдлөх хөрөнгө зуучлал. Иймд агентууд удирдлагын заавраар биш өөрөө бүхнийг удирдан зохион байгуулж, цагт баригдахгүй ажилладаг. Туршлага дагаж орлого өсдөг. Тэгэхээр орлого карьерын хувьд ч хязгааргүй боломж RE/MAX-т бий. Зуучлалын зах зээл 2014-2015 оны үед нийт зах зээлийнхээ таван хувийг л эзэлдэг байсан. Өнөөдөр 25 хувийг эзэлдэг болсон байна. Эндээс 20 хувийг нь RE/MAX-ийн агентууд эзэлж байгаа. Тэгэхээр зах зээлийн 4/1 хувийг агентууд эргэлтэд оруулж байна. Агент нэмэгдэх тусам зах зээл тэлж байна. Зах зээл ханах болоогүй. Миний хувьд одоо дахиад шинэчлэлт хийх мөчлөг таарч байх шиг байна. Шинэ агентуудад маань өлгийдөж авах программ хэрэгтэй юм байна гэдгийг би олж харсан. Анх туршлагагүй агент байхад надад хэрэглэх программаас эхлээд цэгцтэй бодлого дутагдаж байлаа. Ингээд өөрийн өмнөх туршлагатай уялдуулан хэрэв намайг агент болоход ийм хөгжүүлэлтээр явсан бол арван жил биш хоёр жилийн дотор илүү амжилт гаргах боломжтой байж гэж бодон RE/MAX-т төдийгүй, Монголын дотоодын зуучлалын компанид байхгүй агент хөгжүүлэх программыг боловсруулсан.

 

-Ямар программ бэ? Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Оn boardingпрограмм агентийг зургаан сарын хугацаанд мэргэшүүлнэ. Эхний хоёр сар мэдлэг олгох вакумжуулсан сургалт хөгжүүлэлт явагдана. Дараагийн хоёр сар практикт суурилсан гүйлгээ, гэрээ хийхэд хэрхэн ажилладаг вэ гэдэгт төвлөрсөн сургалт. Дараагийн хоёр сард өмнөх сурсан мэдлэгээ ашиглан даалгавар гүйцэтгэнэ, хөгжүүлэгчийн зүгээс заавар зөвлөгөө өгнө. Ингээд зургаан сарын хугацаанд тэр агент мэргэжлийн зуучлагч болно. Тухайлбал манай оффисын Цэцэгмаа гэдэг агент өмнөх оны наймдугаар сард ажилд орсон. Гэтэл өмнөх агентуудтайгаа өрсөлдөхөд долоон сар дарааллан шилдэг болсон. Тэгэхээр энэ программ үл хөдлөхийн салбарын хамгийн мэргэшсэн агентуудыг бэлтгэх давуу талтай гэж харж байгаа.

-Та өөрийн фрактикт үндэслэж энэ программыг боловсруулсан уу?

-Тийм ээ. Энэ бол үл хөдлөхийн мэргэжлийн зуучлагчийг бэлтгэх цогц программ. Өмнө нь Монголд байгаагүй. Үүгээр онцлог гэж харж байгаа. Программ дотроо олон улсын таван сургалт орж байгаа. Анх агент болоход REMAX-ийн Fire Up сургалтыг төгсөөд гараад ирнэ. Ингээд AGENT-101, үүнээс хэсэг хугацааны дараа AGENT-201 сургалт орно. Гурван сарын дараа дахиад ахисан шатны сургалт бий. Зургаан сараас дээш жил ажилласан туршлагатай агентуудад ч сургалт бий. Академик цагаараа нэг хичээл нь гэхэд 100 гаруй цаг байдаг. Харин манай программд практик нь ч байна, сургалт нь ч байна. Тэгэхээр энэ программ агентуудын хувьд үнэхээр давуу талтай. Мэргэжлийн курс төгсөж байгаа гэсэн үг. Цаашид сургууль ч болж болно.

 

-Танд богино хугацаанд чадварлаг, мэргэжлийн агент бэлтгэх амбиц байна гэж харлаа. Хэтдээ үл хөдлөхийн хөрөнгө зуучлагчдын залгамж халааг бэлтгээд байна уу?

-Туршлага байна, тодорхой хэмжээний мэдлэг байна. Дараагийн үедээ хэрэгтэй зүйлээр нь туслах хэрэгтэй шүү дээ. Миний хувьд агентийн амьдралаар арван жил ажилласан. Энэ зургаадугаар сараас  RE/MAX INFINITY оффисын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж, агент хөгжүүлэлтийн чиглэлд анхаарахаар болсон. Өөрийн практикаар суралцсан туршлагаар шинээр хүчирхэг мэргэжлийн агентуудыг бэлтгэх зорилготой ажиллаж эхлээд байна. Ёс зүйтэй, мэргэжлийн агентууд төрөн гарснаар зах зээл илүү их тэлнэ. Зуучлалын салбарын нэр хүнд илүү их өснө. Энэ зүйлийг л би хүсч байгаа юм. Миний хамтрагч нар илүү туршлагатай, мэргэжлийн байх тусам миний амжилт өснө шүү дээ. Тэгэхээр чадалтай, туршлагатай агент бэлтгэхийг л зорьж байна. Ухаалаг бөгөөд зөв ажиллах тал руу чиглүүлэх хэрэгтэй байгаа юм. Хөгжүүлэх сургалт нь замбараагүй байгаа учраас энэ ажлыг хүмүүс замбараагүй хийгээд байна. Би байр зараад баярладаг байсан бол одоо миний хөгжүүлсэн агент амжилттай ажиллаад карьер нь өсч байгааг харах хамгийн сайхан санагддаг болсон. Дараагийн таван жилд сургагч багшаар ажиллана. Одоо би агентуудаа хөтлөөд гүйлгээнд нь оролцоод л явж байна.

-Шинэ агентуудад байх ёстой хамгийн чухал чадвар юу вэ?

-Мэдлэг, мэдээлэл судалгаатай байх ёстой.  Туршлага гэдэг их сайхан. Нэг харилцагч надаар байр заруулах гэсэн юм гээд холбогдоход би тэр байрыг хаана байрладаг, ямар хийцлэлтэйг мэддэг. Энэ бол туршлага. Шинэ агентууд судалж мэдэхгүй учраас цаг хугацаа алдаад байгаа юм. Хүн амжилтаа эвдэх их гоё. Би RE/MAX-т орж ирээд тэрбум давсан хоёр ч гүйлгээ хийж байсан. Энэ мэтчилэн амжилтаа өсгөх их сайхан. Хүн бизнестээ хэр их мэдлэг, зүтгэлээ зарцуулж чадна тэр хэрээр санхүү сайжирна.

-Агентаар ажиллаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой юу?

-Манай оффисын дундаж агентууд сард 2-3 сая төгрөг олдог.  Туршлагатай агентийн орлого үүнээс өндөр. Манай оффис 2015 онд нээгдсэн, RE/MAX MONGOLIA бүсийн хамгийн анхны оффисуудын нэг. Нийтдээ 30 гаруй агент байгаагийн 70 хувь нь дөрвөөс дээш жил ажилласан, бүгд туршлагатай. Одоо шинэ агентуудад хуваалцаж, заавар зөвлөмж өгөх туршлагатай хүмүүс хангалттай байгаа гэсэн үг.

 

-Ер нь таны хувьд мөнгө чухал уу, карьер чухал уу?

-Яг энэ сэдвээр бид энэ сарын 24-нд эвент зохион байгуулах гэж байгаа. Миний хувьд мөнгө, карьер аль аль нь хэрэгтэй. RE/MAX-т энэ хоёр хоёулаа байгаа. Чөлөөтэй ажиллахын хэрээр хүн илүү их бүтээмжтэй ажилладаг. Бүтээмжийн ард мөнгө байдаг.

 

-Яагаад үл хөдлөх хөрөнгийн старт-ап бизнесийг RE/MAX INFINITY оффисоос эхлэх вэ?

-RE/MAX анх Монголд орж ирээд 10 гаруй оффистой байхад би судалж үзсэн. Аливаа бизнесийг эхлэхэд хамтрагч маш чухал. Би оффисынхоо Мөнхтүвшин захирлын алсын хараа, хэтийн зорилго нь хол байсан учраас сонгож хамтарсан. Энэ хамтын ажиллагаандаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Мөн манай оффис агентуудын 70% нь 4с дээш жил ажилласан туршлагатай агентууд байдагаар онцлог. Бизнес хамтрагч таны туршлагатай байна гэдэг бол маш том давуу тал болно.

-Старт-Ап эхлүүлэх гоё санаа байлаа ч хөрөнгө оруулалт олох хэцүү байх?

-Үл хөдлөх хөрөнгийн старт-ап бизнесийг ямар ч мөнгөгүйгээр эхлүүлэх боломж RE/MAX-т байгаа. Гол нь энэ салбарт амжилт олоход чин хүсэл сонирхол, үнэнч шударга зан,  хурд хэрэгтэй. Хэлэлцээр хийх урлаг мэдээж чухал.

-Таны цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгыг сонирхож болох уу?

-Миний амжилт удаан байсан байж магадгүй, гэхдээ би хэзээ ч зогсоогүй. Өөрийн төлөвлөсөн зүйлдээ хүрч чадсан. Надад буцаж алхсан удаа байхгүй. Миний зорилго өөрийгөө хөгжүүлнэ, дараа нь бусдыг хөгжүүлнэ. Би бусадтай хуваалцах дуртай. Олсон орлогоо хувааж чадна гэдэг сайхан. Ашгаа, амжилтаа хуваалцаж сурсан хүн илүү хол явдаг. Тэгэхээр миний хувьд ойрын таван жил агент хөгжүүлэлтэд анхаарна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын сургагч багш болох тал руугаа өөрийгөө зогсолтгүй хөгжүүлнэ. Олон улсад гарах сонирхол ч байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.