Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Санхүүгийн шинжээч сонгон шалгаруулах

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 23
Сурталчилгаа

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА: ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛДАГ БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАРЧ БУЙ САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ТАЛААР СУДАЛГАА ХИЙХ САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

 

Ерөнхий мэдээлэл

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) -тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй хуванцар дахин боловсруулдаг бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжтэй холбоотой бэрхшээл, хязгаарлалтыг илүү судалж, бүрэн ойлгохын тулд албан ёсны судалгаа хийх шаардлага тулгарч байна.

Даалгаврын зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь хуванцар дахин боловсруулдаг БЖДҮ эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй санхүүгийн бэрхшээл, санхүүгийн хүртээмжийн хязгаарлалт зэргийг судалж “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаарх судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулахад оршино. Даалгаврын хүрээнд цуглуулсан мэдээлэл болон судалгааны үр дүнд хуванцар дахин боловсруулдаг БЖДҮ ба санхүүгийн үйлчилгээ эрхлэгчдийн цаашдын харилцан үйлчлэлийн үндэс суурь болох тодорхой өгөгдөл өгөх болно. Дэлгэрэнгүйг Хавсралт А-с харна уу.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүүгийн судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай;
  • Холбогдох Монгол улсын хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
  • Англи болон Монгол хэл дээр мэргэжлийн түвшинд судалгааны тайлан боловсруулсан туршлагатай;
  • Байгаль орчин, хог хаягдлын менежментийн салбарын талаар мэдлэг, туршлагатай бол давуу тал болно;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Мэргэжлийн, санаачилгатай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаарх судалгаа”-ны тайлан боловсруулах ажлын төлөвлөгөө, үүнд судалгааны аргачлал, болон тухайлсан ажил үүргийг ямар хугацаанд яаж гүйцэтгэх тухай болон санал болгох судалгааны тайлангийн бүтэц зэргийг дурдах;
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт;
  4. Судалгаа хийх, тайлан дүгнэлт боловсруулах гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), мэргэжлийн дипломын хамт;
  5. Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн талаарх судалгааг хийх төсөв, үнийн санал (нийт үнийн санал 2500 еврогоос хэтрэхгүй байх).

Тендерт оролцогч дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 7-р сарын 9-ний дотор ccr.mongolia.office@caritas.cs хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-80906399 утсаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.

 

Хавсралт A

 I.Зорилтот бүлэг: Хуванцар дахин боловсруулдаг БЖДҮ эрхлэгчид

II.Даалгаврын зорилтууд:

  1. “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаарх судалгаа” боловсруулахад шаардагдах мэдээллийг Улаанбаатар хот (24 орчим үйлдвэр) болон Булган аймгийн төв дэх (1 цех) БЖДҮ эрхлэгчдээс цуглуулах
  2. "Хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүртээмжийн хязгаарлалтын талаарх судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулах

III.Судалгаа хийхийн тулд авах шаардлагатай арга хэмжээнүүд: 

  1. Тохиромжтой судалгааны аргыг урьдчилан тодорхойлсон байх
  2. Товч тодорхой, нарийвчилсан судалгааны үе шаттай байх
  3. Судалгааны үр дүнд ирүүлэх тайлан, мэдээллийн жагсаалтыг гаргах
  4. Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө гаргах
  5. Урьдчилан тодорхойлсон баг бүрэлдэхүүнтэй байх, даалгаврыг хуваарилсан байх
  6. Дэлгэрэнгүй төсөв, төсвийн төлөвлөгөө гаргах
  7. Судалгааны дунд 1 удаа захиалагчид судалгааны явцын тайлан ирүүлэх
  8. Судалгааны хүснэгт, диаграмм, график зэргийг чанарын өндөр түвшинд хийх
  9. Судалгаанд ашигласан асуумж, асуулгыг судалгааны эцсийн тайланд хавсаргах

IV.Судалгааны аргачлал

Судалгааны ерөнхий зорилгыг биелүүлэхэд туслах арга аргачлалыг  гүйцэтгэгч өөрийн сонголтоор сонгож ашиглана. Захиалагч КЧР байгууллагын зүгээс судалгааг явуулахад шаардагдах хуванцар дахин боловсруулах БЖДҮ эрхлэгчдийн ерөнхий болон холбоо барих мэдээллийг гүйцэтгэгчид өгөх боломжтой.


 

CALL FOR FINANCIAL ANALYST: RESEARCH ON CONSTRAINTS THAT PLASTIC RECYCLING MSMEs FACE REGARDING ACCESS TO FINANCE

 

Background

Caritas Czech Republic (CCR) in Mongolia is implementing the EU-funded project “Sustainable Plastic Recycling in Mongolia” in partnership with Environment and Security of Center (ESCM), TG Masaryk Water Research Institute (WRI), Mongolian Sustainable Development Bridge (MSDB) and Ecosoum (ES).

The main objective of the project is to contribute to economic prosperity and poverty reduction and support the development of a green economy and the transition towards a low-carbon, resource-efficient and circular economy in Mongolia.

The project needs to conduct formal research to more fully understand the challenges and the constraints that plastic recycling MSMEs operating in Mongolia face to access finance.

Goal of the Assignment

The purpose of this assignment is to study the financial constraints and challenges faced by plastic recycling MSMEs to access the finance, and to prepare a research report in Mongolian and English on “Research on constraints that plastic recycling MSMEs face regarding access to finance”. The information and analysis will provide clear data that will be the basis for further interactions between plastic recycling MSMEs and finance providers. Refer to Annex A for details of the assignment.

Requirements

  • Bachelor's degree or higher in economics, finance or business;
  • Experience in undertaking financial research and analysis;
  • Knowledge of relevant Mongolian legislation;
  • Experience in preparing professional research reports in English and Mongolian;
  • Knowledge and experience in the field of environment and waste management is an asset;
  • Excellent communication skills;
  • Professional, proactive, flexible, reliable and responsible;
  • Prior experience in conducting research under EU-funded or international project research is an asset.

Materials to be submitted:

The offers will be selected on the basis of offers containing:

  1. Plan for “Research on constraints that plastic recycling MSMEs face regarding access to finance”, including the description of the methodology, the description of particular tasks, timeframe and proposed structure of the research etc;
  2. Description of relevant expertise and experience (copies of documents to prove qualification and experience);
  3. Reference letters from previous clients on the performance of previous similar assignments;
  4. Qualifications of key personnel participating in the assignment, demonstrating necessary expertise;
  5. Budget for the assignment and total price of the offer (the price cannot exceed 2,500 EUR).

We encourage individuals who feel that they meet the requirements to submit their bids by email at ccr.mongolia.office@caritas.cz

For additional information with regards to the tender assignment, please call +976-80906399. The documents in both English and Mongolian will be accepted.

 

Annex A

  1. Target group: The plastic recycling MSMEs
  2. Objectives of the Assignment:
  1. Gather information from the plastic recycling MSMEs in Ulaanbaatar (approximately 24) and Bulgan provincial center (1 small facility) required for the “Research on constraints that plastic recycling MSMEs face regarding access to finance”
  2. Submit a research report (EN, MN) of “Research on constraints that plastic recycling MSMEs face regarding access to finance”
  1. Required activities for conducting the overall assignment:
    1. Have concise and defined survey/field study methods
    2. Have clear and detailed survey/field study stages
    3. Define the list of deliverables of the research
    4. Develop overall research work plan
    5. Have defined team composition and task assignments
    6. Have detailed budget plan
    7. Provide CCR with a progress report in the middle of the research
    8. High quality research tables, diagrams and graphs
    9. Attach questionnaires, survey and interview questions and answers utilized for the study in the final report
  2. Research methodology

Study must be carried out with employment of necessary research methods to help reach the overall goal of the study. CCR will provide the contractor with all general and contact information of the plastic recycling MSMEs that will be required to conduct the research.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.