Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мастер менежер Б.Номинхүү: Be the best version of you

ikon.mn
2021 оны 6 сарын 23
Сурталчилгаа

"Z” үе буюу залуу үеийнхэн маань ажлын талбар дээр хүч түрэн орж ирж байна. Тэд өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн мэргэжлээ сонгож, амьдралын хэв маяг үзэл хандлагадаа үнэнч байж, эрч хүч тэмүүллээрээ жигүүрлэн ажлын талбар дээр суралцаж, бүтээж, амжилтаа ахиулж явна. “Мастер Групп”-ийн Z үеийнхний төлөөлөл болох, тус компанид “Төслийн мэргэжилтэн”-ээр ажлын гараагаа эхэлсэн Б.Номинхүүтэй ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач.

Намайг Болдбаатарын Номинхүү гэдэг. Москва хотод ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийг Хөрөнгө оруулалтын менежер мэргэжлээр төгссөн. Ажлын анхны гараагаа “Мастер Групп”-ийн Судалгаа хөгжлийн албанд ‘‘Төслийн мэргэжилтэн’’-ээр эхлүүлээд нэг жил болж байна.

 

-Эзэмшсэн мэргэжлийнхээ талаар ярьж өгөөч

Хүмүүс “хөрөнгө оруулалтын менежер” гэхээр яг юу хийдэг вэ? яагаад ийм мэргэжил сонгосон бэ? гэж их асуудаг. Миний хувьд анхнаасаа хөрөнгө оруулалтын талаар их сонирхдог байсан болохоор өөрийн сонирхолдоо хөтлөгдөн СЭЗИС-д санхүү менежментээр суран удалгүй тэтгэлэгт хамрагдаж Москвад суралцаж төгссөн.

Сургуулиа төгсөж ирээд үл хөдлөх хөрөнгөнд суурилсан хөрөнгө оруулалтын компани болох Мастер группд ажилд орсон. Би судалгаа хөгжлийн албаны төсөл боловсруулах нэгжид харьяалагддаг. Манай алба их онцлогтой, бид нар бүхий л салбар руу орж олон талын судалгаа хийдэг. Боловсруулсан судалгаагаа дүгнээд бизнес модель боловсруулдаг. Ер нь их хөрвөх чадвартай мэргэжил, бас байнга шинэ зүйл рүү орж ажилладаг учир хэзээ ч уйддаггүй.

-Ажлын нэг өдөр нь яаж эхэлдэг вэ?

Төлөвлөгөө нь бүтээмжтэй ажиллах үндэс гэж боддог учраас тухайн өдрийн ажлаа төлөвлөснөөр миний ажлын нэг өдөр эхэлдэг. Манай компани ажлын уян хатан цагтай, бид ажил эхлэх цагаа сонгох боломжтой. Миний ажил 8 цагт эхэлдэг, өглөө бүр багаараа 15 минутын Brief meeting хийж өчигдрөө дүгнэн өнөөдөр хийх ажлуудаа ярилцсанаар ажил эхэлдэг. Энэ нь багийн хамтын ажиллагааг илүү үр бүтээлтэй болгодог.

 

-Менежер хүний хувьд хамгийн том зэвсэг нь ажлын ширээ нь байдаг шүү дээ. Ажлынхаа ширээг танилцуулаач?

Би өөрөө минималист хэв маягт дуртай болохоор нэг өнгөөр дагнахыг хичээсэн. Хар өнгөнд дуртай учраас ширээнийхээ бүх зүйлсийг хар дизайнтай байхаар сонгосон. Ер нь хүн хамгийн тухтай орчиндоо илүү үр бүтээлтэй байдаг гэж боддог.

 

-Ажлынхаа юунд хамгийн их дуртай вэ?

Хамт олон, бас манай оффис гэж бодож байна. Бүтээлч хандлагатай, найрсаг харилцаатай, үе тэнгийн үзэл санаа нийлдэг залуустай хамт ажиллах нь ажилдаа хайртай байх маш том шалтгаан болдог.

Мөн манай оффис маш гоё, яг л гэртээ байгаа юм шиг тохь тухтай байдаг. Хотын 4 зүгийг тольдох боломжтой террастай учраас ядарсан, стресстсэн үедээ кофегоо аваад террас дээрээ гарч салхилаад ороод ирэхэд сэтгэл сэргэж, дараагийн ажлаа хийх урам өгдөг.

 

-Ажлаа хийхдээ авч байсан хамгийн том урам юу вэ?

Шинээр төгсөж буй оюутнуудын хувьд ажлын гараагаа дөнгөж эхэлж байдаг учраас хамгийн анхны ажил байр маш чухал. “Чи чадчих юм шиг санагдаад байна” гэж хэлээд намайг ажилд авч байсан. Энэ үг надад маш их нөлөөлсөн. Үргэлж хичээж ажиллах хэрэгтэй гэдгийг минь сануулж байдаг.  

 

-Ажлын орчинд өдрийн цайны цаг их чухал байдаг, цайгаа хэрхэн уудаг вэ?

Өдрийн хоолоо гэрээсээ авчраад ажлынхантайгаа хамт цайлах дуртай. Хөгжилтэй зүйлс яриад суух дуртай, заримдаа бид нар шатар тоглоно, дардас шиднэ, бас террас дээрээ усан оргилууртай болохоор усны чимээ чагнаад ном уншаад суух дуртай.

 

-Унших дуртай номоосоо хуваалцвал?

Уран зохиолын ном түлхүү унших сонирхолтой. Харуки Мураками номуудыг унших их дуртай. Учир нь хүнээс гарч болох сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн дүрсэлж байгаа нь таалагддаг.

Сүүлд уншсан ном бол “Bad Blood”. Цахиурын хөндийн нэгэн стартап хэрхэн мандсан бас уруудсаныг харуулдаг ба бодит үнэн  хэзээ нэг цагт ил болдог гэдгийг сургамжтай жишээн дээр харуулдаг.

 
 

-Залуу хүний хувьд Friday чухал байдаг байх. 5 дахь өдрийн оройг яаж өнгөрүүлдэг вэ?

Ажлын сүүлийн өдөр хүн болгон дотроо догдлолтой байдаг шүү дээ. Миний хувьд удаан суугаад ажилласны дараа амттай зүйл аваад Netflix-ээр ажлынхантайгаа кино үзэж санал бодлоо солилцох дуртай. Хажуугаар нь хэлээ ч давтаад авдаг.  Ингээд дураараа суух боломжийг олгодог компанидаа их баярладаг.

 

-Компанидаа цаашдын карьераа яаж хардаг вэ?

Дуртай зүйлээ хийнэ гэдэг нь боломж. Шинэ төсөл бүхэн шинэ сорил шиг санагддаг учраас төсөл болгон дээр бага багаар сайжирч, туршлага хуримтлуулж, цаашдаа улам хичээмээр, өмнөхөөсөө давуулж хиймээр тийм их хүсэл эрмэлзлийг Мастер надад бий болгоод байдаг юм шиг санагддаг.

Манай компани хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа учраас дараа дараагийн төслүүд дээр хөрөнгө оруулалтын менежерээр ажиллахаар зорьж байгаа. Хамгийн гоё нь манай компанийн удирдлагууд ажилтны шинэ санаа, санаачлага болон хувь хүний амбиц, карьер төлөвлөлтийг үргэлж дэмжиж, өдөөж байдаг нь их таалагддаг. "Be the best version of you” энэ үгэнд би их дуртай. Өөрийгөө бүтээж, өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхын төлөө хэзээ ч битгий бууж өгөөрэй.

 

-Ярилцсанд баярлалаа. Ажилд  нь амжилт хүсье!

 www.facebook.com/MastergroupMongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.