2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Товлолт өдөр болоход ес хоног үлдээд байна.
"Энэ онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 шалгуулагч бүртгүүлсэн. Тэднээс 2,000 гаруй нь коронавируст халдварын сэжигтэй тохиолдол болж, 1,500 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувиар хэлэхэд, энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн бүх хүүхдэд боломж олгоно. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нэг ч хүүхдийг бид шалгалтаас гадуур үлдээхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байв.
Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ: