Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсын хүн амынхаа дархлаажуулалтад ашигласан вакцины хэмжээ нэг тэрбум тунг давжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Хятад улсын хүн амынхаа Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад ашигласан вакцины хэмжээ нэг тэрбум тунг давжээ.

Нийт 1,010,489,000 тун вакцин тариад байгааг Бямба гарагт Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хороо мэдээлсэн байна.

Энэ нь дэлхий даяар дархлаажуулалтад ашиглаад буй 2.5 тэрбум тун вакцины бараг 40 хувь болж байгаа юм.

Хятад даяар Бямба гарагийг дуустал сүүлийн тав хоногт нийт 100 сая тун вацкин тарьсан байна.

Тус улс гуравдугаар сарын 27-ны өдөр эхний нэг сая дахь тунгаа тарьж байжээ.

“100 сая тунгаас 200 сая тун хүртэл 25 өдөр, 200 саяас 300 сая тун хүртэл 16 өдөр, 800 саяас 900 сая тун хүртэл зургаан өдрийг зарцуулсан байна” гэж Хятадын төв мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлсэн байна.

Зөвхөн насанд хүрэгчдийг бус, өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа.

Энэ оны сүүлээр Хятад улс зорилтот хүн амынхаа 70-аас багагүй хувийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ.

Хэдийгээр дархлаажуулалтад ашигласан нийт тунгийн хэмжээгээр 1.4 тэрбум хүн амтай тус улс дэлхийд тэргүүлж байгаа ч 100 хүн тутамд ноогдох вакцины тунгийн хэмжээгээр АНУ, Их Британи улсуудын дараа жагсаж байна.

 

Эх сурвалж: CNN