Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 52% нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд өчигдөр 9,333 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдлаа.

Тодруулбал, нийслэлд 4,459 хүн вакцинд хамрагдсан бол орон нутагт 4,874 хүн вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Монгол Улс насанд хүрсэн нийт иргэдээ болон 16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт хүн амын 58.6 хувь буюу 1,907,878 хүн вакцины эхний тунг хийлгээд байна.

Харин хоёрдугаар тунд 51.9 хувь буюу 16-аас дээш насны 1,691,679 хүн хамрагджээ.

 
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/159106582921634