Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн хүндрэлээр өнгөрсөн хоногт хамгийн олон буюу 14 хүн нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас хамгийн олон буюу 14 хүн нас барлаа.

Тодруулбал, халдвар авсан нь батлагдсан өдрөөс хойш,

  • 4-25 хоног эмчлүүлж байсан 80-аас дээш насны 4 хүн,
  • 8-22 хоног эмчлүүлж байсан 71-80 насны 2 хүн,
  • 10-16 хоног эмчлүүлж байсан 61-70 насны 3 хүн,
  • 10 хоног эмчлүүлж басан 51-60 насны 1 хүн,
  • 11-16 хоног эмчлүүлж байсан 41-50 насны 3 хүн,
  • 20 хоног эмчлүүлж байсан 35 насны 1 хүн COVID-19 өвчний хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 439-д хүрээд байна. Үүнээс 425 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 14 хүнийг хавсарсан өвчин болон бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/159106582921634