Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

414 жирэмсэн эх, ​16-17 насны 2,215 хүүхэд COVID-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд нийт 4,371 иргэнийг хамруулжээ. 

Үүнээс вакцины нэгдүгээр тунд 1,938 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунг 2,433 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968,373 нь I тунд, 89.5 хувь буюу 853,595 нь II тунд хамрагдаад байгаа юм.

Мөн 414 жирэмсэн эх, 16-17 насны 2,215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.