2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29

Цар тахлаас үүдэн "Туркиш Эйрлайнс" долдугаар сарын нислэгүүдээ цуцалсан гэдэг нь үндэслэлгүй болохыг мэдэгдлээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Туркийн иргэний агаарын тээврийн "Туркиш Эйрлайнс" компани КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх долдугаар сард сард Улаанбаатар руу үйлдэх нийслэгүүдээ цуцалсан гэсэн мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарчээ.

Харин энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй болох тухай Монгол Улс дахь Турк улсын ЭСЯ-наас мэдэгдэл гаргалаа. 
Тус компани манай улсын холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд Монголын талаас тогтоож өгсөн хязгаарын хүрээнд нислэгээ үйлдэхэд бэлэн байгаагаа дурдсан байна. 

Монгол Улс зургаадугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээж, тухайн зорчих орны хилийн горимыг мөрдөн, шаардлагыг хангаснаар иргэд зорчих боломж бүрдсэн. Энэ хүрээнд Турк улс руу зорчих иргэд вакцинаа хийлгэсэн бол PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болсон юм. Тус улс

  1. вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон бол түүнийгээ англи хэл дээрх гэрчилгээгээр баталгаажуулаад
  2. сүүлийн зургаан сарын хугацаанд Ковид-19 вирусийн халдвар аваад эдгэрсэн бол түүнийгээ мөн англи хэл дээр баталгаажуулсан тамгатай тодорхойлолттой бол

Монгол Улсын иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлэхэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй болсныг мэдээлсэн.

Түүнчлэн Туркийн хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө антиген шинжилгээ хийлгэсэн СӨРӨГ хариутай бол түүнийгээ англи хэлээр баталгаажуулаад тус улсад зорчихыг зөвшөөрөөд байгаа юм.

x