Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчилнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах,  2021 онд нийслэлийн иргэдийн хэрэглээнд бэлтгэх модны хэмжээг батлах, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэж авах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Сүхбаатар дүүргийн IX-XII хороо буюу “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг танилцууллаа.

Ашиглалтын шаардлага хангахгүй зургаан байршил дахь ус түгээх байруудыг нийслэлийн өмчөөс хасав

Дээрх VII нэгж хорооллыг 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хөгжүүлж буй. Одоогийн байдлаар тус хорооллын иргэдийн 70 хувь нь орон сууц, 30 хувь гэр хороололд амьдарч байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн байдал, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ зэргээс шалтгаалж тус хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний ажлын дундаж үзүүлэлт 40.4 хувьтай байгаа аж. Иймээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага үүсээд байгааг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэллээ.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталснаар тус хорооллын хэт төвлөрөл, нягтралыг хязгаарлах, явган болон гүйлтийн, дугуйн замыг үр ашигтайгаар төлөвлөх,  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болсон юм.

Мөн Налайх дүүрэгт байрлах дөрвөн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалтын шаардлага хангахгүй зургаан байршил дахь ус түгээх байруудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.

 

Эх сурвалж:  Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ