Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэвээн: Төр засагт хандаж суулт зарлаад 13 хонож байна. Үр хүүхдүүддээ нэр цэвэр үлдэхийн тулд надад өөр зам байхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьж, суулт хийж буй тухайгаа 75 настан С.Цэвээн өнөөдөр Төрийн ордны хажууд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Миний хань 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан. Тухайн үед энэ ослоор 30 хүн өөд болсон бөгөөд ар гэрт нь тэр үеийн ханшаар 702,000 мянган төгрөгийн дэмжлэгийг улсаас үзүүлж байсан юм. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн.

Тэр үед би нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй юм. Иймд эмээ нь өнөөдөр гомдолтой сууна. Нэр төрөө сэргээлгэмээр байна. Мөнгө аваагүй гэдгээ нотлох гэж өмгөөлөгч хүртэл аваад шүүх хурал хийлгэтэл надад нотлох баримт байхгүй болохоор мөнгө авсан гээд хаачихсан.  

Шүүх ингээд шийдчхээр надад одоо явах газар байхгүй шүү дээ. Үүнийг төр засагт заавал дуулгамаар санагдаад суулт зарлаад \төрийн ордны гадна\ өнөөдөр 13 хонож байна. Өнгөрсөн хугацаанд Нямдорж сайд ирж уулзаад бичиг авсан. Би нарийн шийдвэр гартал энд сууна. Үр хүүхдүүддээ нэр цэвэр үлдэхийн тулд надад өөр зам байхгүй” гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn