Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Зургаадугаар сарын 15-наас халдвар буурна гэж дүгнэхдээ хөл хөдөлгөөн ингэж ихэснэ гэж тооцоолоогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварын тохиолдол зургаадугаар сарын 15-ны өдрөөс буурах тооцооллыг Эрүүл мэндийн яам болон эрдэмтдийн багаас гаргаж байв.

Гэвч дээрх хугацаа өнгөрчхөөд байхад халдвар улам нэмэгдэж, өдөр бүр шинээр илрэх тохиолдол дээд хэмжээнд бүртгэгдэх болсон.

Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн болон мэргэжлийн байгууллага, математик тооцоолол хийдэг эрдэмтэд тухай үеийн нөхцөл байдал болон хүн амын вакцинжуулалт зэргийг нэгтгэж тооцоолол хийхэд зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тохиолдол буурна гэсэн дүгнэлт гаргасан.

Гэсэн хэдий ч иргэдийн дунд хөл хөдөлгөөн ингэж ихэснэ гэж тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, хөл хөдөлгөөн ихсэхийг тухайн тооцоололд оруулаагүй.

Халдварт өвчин бол цэвэр хүн амын хөдөлгөөнтэй холбоотой.

Тухайлбал, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Төв талбайд хүмүүсийн бөөгнөрөл их үүссэн. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо яалтчгүй нэмэгдлээ” хэмээн ярив.