Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 илрүүлэх шинжилгээнд эерэг эзлэх хувь 21 болж, сарын хугацаанд 3 дахин нэмэгдэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өдөрт хийгдэж шинжилгээний 20 гаруй хувиас халдвар илэрч байгааг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү сануулав.

Тэрбээр "Тавдугаар сарын 15-ны байдлаар өдөрт хийгдэж буй шинжилгээнд эерэг буюу халдвар батлагдах тохиолдол улсын хэмжээнд 9.2 хувьтай, нийслэлийн хэмжээнд 19.1 хувь байсан.

Гэвч сарын хугацаанд шинжилгээнд эерэг эзлэх хувь гурав дахин өсөж, зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт шинжилгээний 20.7 хувийг эзэлж байна.

Өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 30-40 насныхан буюу нийгмийн хамгийн идэвхтэй бүлгийн хүмүүс байгаа юм.

Иргэдэд хандаж хэлэхэд, ойрын хавьтал болсон тохиолдолд сандралгүйгээр харьяа дүүргийн Өрхийн эмнэлэг болон 119 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Учир нь халдварт өвчний нууц үе 4-5 хоног байдаг тул өнөөдөр ойрын хавьтал боллоо гээд маргааш шинжилгээ өгөх нь ач холбогдолгүй" хэмээн ярив.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/159106582921634