Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар өвчилсөн 470 жирэмсэн эмэгтэй, 2,014 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 26,657 хүн эмчлүүлж байна.

Үүнээс 10,758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15,899 хүн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн – 6,762
  • Хүндэвтэр – 2,860
  • Хүнд - 943
  • Маш хүнд - 193 хүн байна.

Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байна гэж Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/4367279583340497