Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 16-аас дээш насны 1,903,859 иргэн COVID-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад өчигдөр 9,618 хүн хамрагджээ.

Үүнээс Улаанбаатар хотод 4,046 хүн хамрагдсан бол орон нутагт 5,572 хүн вакцин хийлгэжээ.

Ингэснээр вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо орон нутагт 833,343 буюу 74.8 хувь болж, нэмэгдлээ.

Харин Улаанбаатар хотод вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.3 хувь нь буюу 850,944 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгээд байна.

 

Энэ долоо хоногоос жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулсан эхэлсэн.

Одоогоор манай улсын 3.2 сая орчим хүнээс 16-аас дээш насны 1,903,859 хүн нь коронавирусийн вакцины эхний тунг хийлгэсэн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/4367279583340497