Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахал гарснаас хойш сүүлийн хоногт хамгийн олон буюу 2,505 хүн эдгэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,505 хүн эдгэрлээ.

Энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол болж байна.

Сүүлд тавдугаар сарын 6-ны өдөр 1,601 хүн эдгэрсэн нь хоногийн дотор хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол болж байв.

 

Шинээр эдгэрч, тусгаарлалтаас гарсан тохиолдлуудыг дотор нь ангилж үзвэл:

  • Эмнэлгээс 723,
  • Гэрийн хяналтаас 1,782 хүн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар  коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 61,725 болон нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын 69.7 хувьд хүрлээ.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 10,758, гэрийн хяналтад 15,899 хүн тусгаарлагдан эмчлүүлж байна гэж УОК-оос мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/4367279583340497