Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,876, орон нутагт 860, зөөвөрлөгдсөн 7, эмнэлгээс шалтгаалах 3 тохиолдол бүртгэгдэж, 11 иргэн нас барлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү мэдээлэв.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт шинээр 2,746 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 88,516 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлын 2,736 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1,876 нь Улаанбаатар хотод
  • 860  нь орон нутагт батлагдсан байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 143 тохиолдол шинээр нэмэгджээ.

 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 34-91 насны 11 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн нийт 2,505 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо" гэв.

Цар тахал гарснаас хойш 24 цагийн хугацаанд манай улсад хамгийн олон тохиолдол шинээр илэрч, хамгийн олон хүн эдгэрэв.

Одоогоор уг өвчний улмаас 10,758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 6,762
  • Хүндэвтэр – 2,860
  • Хүнд - 943
  • Маш хүнд - 193 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,899 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

ВИДЕО: /Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэээрэй/

https://www.facebook.com/iKonNews/videos/4367279583340497