Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Төвөөс алслагдсан соёлын байгууллагын ажилчдад таван жилийн тэтгэмжтэй дүйцэхүйц тэтгэлэг олгоно"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр "Соёлын үйл ажиллагаа эрхлэх, уг үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо үйл хэрэгт тулгуурласан байхаар хуульд тусгалаа. Түүнчлэн дараах зохицуулалтуудыг хуульд нэмсэн.
 
Монгол соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлсан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэл, Соёлын үйл ажиллагаа дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг ААН, олон нийтийн оролцоог тусгайлан зааж, төрийн болон орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийн оролцоотой зөвлөлтэй байж болох, зөвлөл нь хэрхэн ажиллах, Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, Монгол соёлыг танин мэдэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа" гэлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  2. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл;
  3. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;