Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Армени улс 2043 оноос эхлэн бүтээгдэхүүнээ “коньяк” гэж нэрлэхээ болино

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Европын Холбоотой байгуулсан өргөтгөсөн түншлэлийн гэрээний хүрээнд Армени улсын согтууруулах ундаа үйлдвэрлэгчид 2043 оноос эхлэн “коньяк” нэрийг ашиглахгүй болж байгааг Армени улсын ерөнхий сайдын орлогч Мгер Григорян өчигдөр мэдэгджээ.

Коньяк нь Европын Холбооны гишүүн Франц улсын газар нутгийн нэр тул ийм хамгаалах арга хэмжээ авч байгаа юм байна.

2017 онд байгуулагдсан өргөтгөсөн түншлэлийн гэрээний дагуу Европын Холбооны зүгээс Армени улсад 3 сая еврогийн тусламж үзүүлэх ажээ.

Коньяк нэрийг Армени улс 2032 оноос эхлэн дотооддоо хэрэглэхийг хориглох бол 2043 оноос эхлэн экспортын бүтээгдэхүүндээ ашиглахгүй болох юм.

Одоо Арменийн үйлдвэрлэгчид хатуу дарсандаа ямар шинэ нэр өгөх талаар хэлэлцэж байгаа ажээ.

Тус улсын брэнди төрлийн дарсны экспорт сүүлийн гурван жилийн хугацаанд $500 саяд хүрсний 79 хувь нь ОХУ-ын зах зээлд оногдсон байна.

 

Эх сурвалж: ТАСС