Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт 110 гаруй орноос хөрөнгө оруулалт татах боломж нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 18
Сурталчилгаа

Монголын анхны PropTech (Property Tech)  компани Ди Си Жи Moнголиа буюу Oly.mn болон Азийн хамгийн том үл хөдлөхийн технологийн групп  болох Juwai IQI хооронд стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.

Энэхүү онцгой эрхтэй түншлэлийн гэрээг байгуулснаар Монголын талаас www.oly.mn сайтаар дамжуулан үл хөдлөхийн болон бүтээн байгуулалтын төслүүдээ дэлхийн 111 улсад сүлжээтэй Juwai IQI-ийн үл хөдлөхийн платформ дээр байршуулж олон улсаас худалдан авагч болон хөрөнгө оруулагчдыг татах боломж нээгдэж байна. Мөн Монголчууд эдгээр улсуудаас өөрийн хүссэн үл хөдлөхийг худалдан авах болон түрээслэх боломж давхар нээгдэж байна.

 

Энэ талаар Juwai IQI-ийн үүсгэн байгуулагч бөгөөд группийн ерөнхийлөгч ноён Жорж Чмиел:

  “Бид Монгол улсын үл хөдлөхийн салбарт шинэчлэл хийж буй Oly.mn-тэй стратегийн хамтын ажиллагаа эхлүүлж буйдаа туйлын баяртай байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар бусад салбарын адилаар технологийн тусламжтайгаар илүү даяаршиж, хилийн шугамаар хязгаарлагдалгүй худалдаа, гэрээ хийх боломж бүрдсэнээр Property Tech салбар хурдацтай хөгжиж байна. Juwai IQI-ийн платформыг сар тутам 5.5 сая хүн идэвхтэй ашигладаг. Эдгээр хэрэглэгчдийн олонх нь хувийн хэрэгцээ болон хөрөнгө оруулалтын зорилгоор гадаадад үл хөдлөх худалдаж авдаг. Энэхүү хамтын ажиллагааны дүнд Монголчуудад дэлхийн 111 оронд байрлах 6 сая гаруй үл хөдлөх хөрөнгөөс сонголт хийх боломж нээгдлээ. Нөгөө талаас манайд гишүүнчлэлтэй бусад орны иргэд Монголын үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулалт хийх гүүртэй боллоо. Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хаалга нээгдлээ, тавтай морил.”

 

Ди Си Жи Монголиа ХХК /www.oly.mn/-ийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин:

“Бид ойрын жилүүдэд технологийн томоохон шинэчлэл хийснээр үл хөдлөх хөрөнгийн салбарын цогц үйлчилгээ бүхий платформ хөгжүүлэх мөн энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ утгаараа Монголчуудын хэлж заншсан финтек гэдгийн адилаар анхны үл хөдлөх хөрөнгийн салбарын цэвэр технологийн компани буюу PropTech болж байна. Энэхүү ажлын эхлэл болгож Азид тэргүүлэгч Juwai IQI-ийн Монгол дахь цорын ганц түнш болсондоо баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа маань маш сонирхолтой үед таарлаа. КОВИД-19-ийн улмаас дэлхийн хэмжээнд банкны зээлийн хүү түүхэн доод түвшин рүү буурсан нь үл хөдлөхийн салбарт ихээхэн дэмжлэг боллоо. Нөгөө талаас энэ боломжийг ашиглаж Азийн ухаалаг худалдан авагч нар гадны улсуудад хөрөнгө оруулалтын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулах хандлага нэмэгдсэн. Жишээ нь Juwai IQI-ийн 2020 оны тайлангаас харахад Азид хөгжиж буй орнуудаас Вьетнам, Камбож, Филиппин болон Тайландад үл хөдлөх худалдан авалтын 60%-иас дээш хувь нь хөрөнгө оруулалтын зориулалттай байна. Монгол ч бас энэ орнуудын тоонд багтаж, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт татах боломжтой боллоо. Тиймээс үл хөдлөх хөрөнгө, бүтээн байгуулалтын төслөө Азийн зах зээлд таниулах хүсэлтэй эсвэл бусад оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх хүсэлтэй хүн бүхэнд бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна.” 

 

JUWAI IQI-ийн талаар

Juwai IQI нь Азийн хамгийн том үл хөдлөхийн технологийн групп компани. Өнгөрсөн 2020 онд Juwai IQI-ийн платформоор дамжуулж нийт 17,000ш үл хөдлөхийн борлуулалт хийгдсэн ба сард 5.5 сая хүн Juwai.com болон Juwai.asia-г идэвхтэй ашиглаж байна. Нийт 111 орны 4 их наяд ам доллартой тэнцэхүйц үнийн дүнтэй үл хөдлөхийн мэдээлэл эдгээр сайтуудад байршиж байна. Juwai IQI нь Ази болон Хятадын зах зээлд үл хөдлөхийн мэдээллийг байршуулах, маркетинг, идэвхжүүлэлт борлуулалтын цогц үйлчилгээг хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүр дэх 15,000 мянга гаруй үл хөдлөхийн агентууд энэхүү платформд гишүүнчлэлтэй бөгөөд үл хөдлөх, хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг  www.juwaiiqi.com болон Juwai IQI-ийн албан ёсны сошиал  TwitterLinkedIn, Facebook сувгуудаас авах боломжтой.

Та олон улсын зах зээлд үл хөдлөх хөрөнгө, төслөө таниулж хөрөнгө оруулалт татахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

web site: www.oly.mn 

e-mail: Info@oly.mn

утас: 77105252, 80039955

facebook: www.fb.com/oly.mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.