Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Боомтуудын үйл ажиллагаатай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Дорноговь аймагт ажиллана

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсгийг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь, Дорноговь аймагт томилж, ажиллуулах шийдвэр гарсан.

Манай улсын экспортын гол боомтуудын үйл ажиллагаа, боомтоор гарч буй хөдөлгөөнд холбогдох зохицуулалт хийх, халдвар хамгааллын дэглэм бариулах чиглэлээр тус ажлын хэсэг ажиллана" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/356873415783884