Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг зургаан аймагт байгуулахаар боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг зарим аймагт байгуулахаар шийдвэрлэв.
 
Тодруулбал, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар боллоо.

Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа аж.

Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.