Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнхцэцэг: Монгол соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх талаар хуульд тусгасан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төслийг танилцууллаа.
 
Тэрбээр "Соёлын үйл ажиллагаа эрхлэх, уг үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо үйл хэрэгт тулгуурласан байхаар хуульд тусгалаа. Түүнчлэн дараах зохицуулалтуудыг хуульд нэмсэн.
  • Монгол соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлсан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэл,
  • Соёл судлалын болон соёлын боловрсолын үйл ажиллагааг хөгжүүлж, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний асуудлыг зохицуулах,
  • Соёлын үйл ажиллагаа дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг ААН, олон нийтийн оролцоог тусгайлан зааж, төрийн болон орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийн оролцоотой зөвлөлтэй байж болох, зөвлөл нь хэрхэн ажиллах,
  • Соёлын салбарын түшнлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлэг шинээр нэмж, соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байхаар, оюуны бүтээлч ажиллагаа, санхүү, шинжлэх ухаан, хүний нөөцийг багтаасан төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын ажиллагааг дэмжих,
  • Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, Монгол соёлыг танин мэдэх боломж нөхцөлийг бүрдүүлэх,
  • Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах, аялал жуулчлалын бүрэлдэхүүнд хэсэг болгох соёлын орчин, орон зайн тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа" гэлээ. 

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа.