Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

​Энэ онд сургууль, цэцэрлэгийн 140 орчим барилга ашиглалтад орно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БШУЯ

Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн байдлаар он дамнасан 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 орчим барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаагаас 5 цэцэрлэг, 5 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох аж.

Энэ онд 50 гаруй сургууль ашиглалтад оруулснаар суудлын тоог нэг ээлждээ 24 мянгаар нэмэх бол 68 цэцэрлэг ашиглалтад оруулж 10 мянган ороор цэцэрлэгийн багтаамж нэмэгдэнэ.

Мөн сургууль, цэцэрлэгийн 123 хуучин барилга байгууламжийн их засварт 18 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж, барилгын ажил явагдаж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.