Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөжээ.

Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм.

Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Мөн Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгуудад савтай цэцэг байрлуулах аж.

Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлан хашлагыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.