Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

18-аас дээш насны иргэдийн 81% нь COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр улсын хэмжээнд 12,415 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Ингэснээр вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн тоо Улаанбаатар хотод 845,271 болж нэмэгдсэн бол орон нутагт 822,578 болж өслөө.

 

Харин вакцины бүрэн тунг хийлгээгүй 100,000 гаруй хүн Улаанбаатар хотод байгаа бол орон нутагт 300,000 орчим хүн байгаа юм.

Улсын хэмжээнд долдугаар сарын 1-н гэхэд насанд хүрсэн 2,067,292 иргэнийг бүрэн дархлаажуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 91.8 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 80.7 хувь нь бүрэн тунг аваад байгаа юм.

 

Вакцинд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл, 18-34 насны иргэд хамгийн муу хамрагдсан байгаа юм.

 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Вакцинд хамрагдах идэвх сул байгаа дээрх насны иргэд буюу 18-34 насныхан халдварт хамгийн их өртөж байгаа төдийгүй бусдад халдвар тараах эрсдэл их байна” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1113081292530717