Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Явган зорчигч болон унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандахыг зөвлөлөө

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, орон нутгийн замд 2 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ. Хүүхэд өртсөн осол гэмтэл 3 бүртгэгдсэн байна. Тухайлбал:

Нийслэлд:

  • 2021.06.14-ний 19:00 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн. 
  • 2021.06.14-ний 00:00 цагийн орчим Сонгино-Хайрхан дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд  мөргөж гэмтээсэн. 
  • 2021.06.14-ний 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд мөргөж гэмтээсэн.

Орон нутагт:

  • 2021.06.14-ний 13:00 цагийн орчим Ховд аймагт суудлын автомашин онхолдож зорчигч эмэгтэй амь хохирсон.
  • 2021.06.14-ний 00:00 цагийн орчим Өвөрхангай аймагт ачааны автомашин онхолдож, зорчигч эмэгтэй гэмтсэн. 
  • 2021.06.14-ний 23:00 цагийн орчим Сүхбаатар аймагт мотоциклтой хүн онхолдож, зорчиж явсан эмэгтэй гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн-3

Орон нутагт:

  • Мотоциклтой хүн гэмтсэн-1
  • Онхолдох хэлбэрээр-2

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 42, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 58 зөрчлийг илрүүлжээ.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.