Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт COVID-19-ийн эндэгдэл есөөр нэмэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт COVID-19-ийн эндэгдэл есөөр нэмэгдэв.

Тодруулбал, коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаас хойш

  • 13 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 20-25 насны нэг хүн
  • 2-16 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 49-59 насны 4 хүн
  • 4 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60-69 насны нэг хүн
  • 2-11 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 70-79 насны нэг хүн
  • 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны нэг хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өчигдөр нас барлаа.

Тухайн иргэдэд амьсгалын замын архаг дутагдал, уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа болон бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдлын шинж тэмдэг илэрч байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас нас барсан иргэдийн дунд дархлаажуулалтад огт хамрагдаагүй 22 настай иргэн байсан.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн хүмүүс ихэвчлэн дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүмүүс байгааг анхаарах хэрэгтэй.

Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1113081292530717