Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн 99 настай иргэн эдгэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн 827 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарлаа.

Эдгэрсэн хүмүүсийн дунд 99 настай иргэн байсан тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар мэдээлэв.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өчигдөр Увс аймагт коронавируст халдварын нэлээд хүнд хэлбэрээр өвчилсөн 99 настай иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан таатай мэдээ байна.

Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвийн хамт олонд эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Энэ мэтээр олон хүнийг эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид маань цаг наргүй ажиллаж эдгэрүүлж байна” хэмээн ярив.

Өнөөдийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 83,128 тохиолдлын 70.5 хувь нь буюу 58,649 хүн эдгэрээд байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1113081292530717