Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг заалаар үйлчлэхийг, амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлана"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Худалдаа үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан халдвар хамгааллыг мөрдөж байгаа үгүйд хатуу хяналт тавих шаардлагатай.

Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлах, амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч байна" гэлээ.