2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн 2021 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хилээр нэвтрүүлэх журамд өөрчлөлт оруулжээ.

Ингэснээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг урьдчилан сэргийлэх тарилгын бүрэн тунд хамрагдаж, 2 долоо хоногийн хугацаа өнгөрсөн гадаад, дотоодын тодорхой нөхцөл хангасан иргэдийг хилээр нэвтэрсний дараа тусгаарлалтаас чөлөөлөхөөр болсон тухай мэдээлсэн.

Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэйг ГХЯ-наас өгсөн мэдээлэлд дурджээ. Үүнд:

  • Бизнесийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор БНСУ-д ирсэн байх. Бизнесийн зорилгоор ирж байгаа тохиолдолд шуурхай утас 1566-8110, www.btsc.or.kr цахим хуудсанд хандаж урьдчилан хүсэлт гаргах ба хүсэлтийг холбогдох байгууллага шалгасны дараагаар тусгаарлалтаас чөлөөлөх батламжийг олгоно.
     
  • КОВИД-19 цар тахлын мутацид орсон хувилбар тархаагүй бүс нутгаас ирсэн байх. /тус бүс нутагт ӨАБНУ, Бразил, Маллави, Ботсвана, Мозамбик, Танзани, Эсватини, Зимбабве, Бангладеш, Экваторын Гвиней, Суринам, Парагвай, Чили зэрэг улс орнуудыг хамруулсан байна/
     
  • БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/ дээрээ зочилж байгаа иргэд. Энэ тохиолдолд БНСУ-ын хилийн чанад дахь ДТГ-т тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт, төрөл садны лавлагаа, тарилгад хамрагдсан тухай нотломж, батламж зэргийг өгсөн байх.
     
  • Тусгаарлалтаас чөлөөлөгдөх иргэдийг хилээр нэвтэрхээс өмнө болон нэвтэрсний дараа нийт 3 удаа КОВИД-19-ийн шинжилгээ авах ба хилээр нэвтэрсний дараагаар эрүүл мэндийн хяналтын аппликэйшний тусламжтайгаар хяналт тавина.

    Хэрэв тусгаарлалтаас чөлөөлөгдөх зорилгоор хуурамч баримт бичиг ашигласан тохиолдолд торгууль ногдуулах, КОВИД-19 туссан тохиолдолд эмчилгээний төлбөрийг төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаа нэгдсэн удирдлагын төвөөс мэдэгджээ.

2021 оны 5 дугаар сараас зөвхөн БНСУ-д урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг хилийн чанадад зорчоод ирэхэд нь тусгаарлалтаас чөлөөлөх журам гаргаад байсан юм.

 


Эх сурвалж: ГХЯ

x